Энгийн амьдралыг эгэл бус ракурсаар ажихад

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Энгийн амьдралыг эгэл бус ракурсаар ажихад

Кэвин Майкл Конноли нь гэрэл зургийн аппарат, скейтбордоороо зэвсэглэн,
дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Тэрээр шинэ Зеландад сургуулиа
тєгссєнийхєє дараагаар Украин, Австри, Ирлан болон АНУ-ын дорнод эргийн
улсуудаар аялсан байна. Тvvнчлэн энэхvv 25 настай залуу нь цанаар маш
сайн гулгадаг байна. Єнєєдєр олон залуус идэвхтэй хэв маягаар амьдарч
байхад юу нь тийм гайхмаар байна уу, гэж та vл ойшоож байна уу? Тэгвэл
нэгэн нууцыг задлахад манай Кэвин Майкл Конноли маань тєрєлхийн хоёр
хєлгvй юм байна. Гэсэн хэдий ч энэхvv хєгжлийн бэрхшээл нь тvvнийг маш
сайн ур чадвартай гэрэл зурагчин болоход нь саад болж чадаагvй аж.
Тэрээр єєрийгєє зєвхєн зураг авахын тєлєє тєрсєн, зураг авахаараа л
хамгийн аз жаргалтай хvн болдог хэмээн хэлж байжээ. Одоо тvvний
цуглуулгад vзэгчдийн нvдэнд дасал болоогvй, ер бусын сонин ракурстай
3000 гаруй зураг байдаг. Тэрээр саяхан тєрєлх мууж болох Монтанагийнхаа
засаг захиргаанаас дэлхийн олон хот улсуудад хийсэн фото цуглуулгаараа
шагнал хvртжээ. Одоо ингээд бvгдээрээ энэхvv эр зоригтой залуугийн
бvтээлvvдийн зарим нэгтэй нь танилцацгаая.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж