Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна

-Хүүхдийн төлөө газарт 11 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн дэм” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр гардуулна.

-МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд  өнөөдөр “Бага мөнгөөр их дулаан” уриан дор “Цэвэр агаар – эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн – 2010″ олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр Агаар” төсөл, тус төслийн олон нийтийн харилцаа, нийгмийн маркетингийг хариуцан гүйцэтгэгч “Солид Линкс” компани хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-Чингэлтэй дүүргийн 6-р хороо болон 12 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн ажиллагаа болно. 11 цагаас 50-р сургуулийн хашаанд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хороо бүхий 6-р хорооны байрны нээлтийн ажиллагаа болно. Харин 12-р хорооны цогцолбор барилгын нээлтийн ажиллагаа 13,30-аас 12-р хороон дээр болно. /Хүчит шонхор захын тэнд/

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00  цагаас Долдугаар сарын 1-ний асуудлаар “Цагдаагийн ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагаас Ардчилсан намын шинэчлэлийн талаар залуучууд шаардлага хүргүүлэх тухай “Либератар үеийнхэн” клубээс мэдээлэл хийнэ.

13.00 цагаас МАН-ын анхны дарга С.Данзангийн нэрэмжит сан байгуулагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

-Өвөг Монгол соёлын 15000,  Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан “Хас” лекц МҮЭ-ийн Соёлын төв ордонд 18 цагаас болно. Энэ үеэр эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ  “Хас билэгдлийн үүсэл гарвал, түгэн тархалт”, урлаг судлаач, доктор, дэд профессор С.Бадрал “Хас монголчуудын оюун санаа, ахуйн соёлд” зэрэг лекц уншина.  Мөн ”Хас их биет” дүрслэх урлагийн үзэсгэлэн гаргах юм байна.   

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж