
Хотын цагдаагийн газрын дэд комиссар Жон Яатсын мэдэгдэлд “Английн төвийн зүүн хэсэг дэх нисэх буудалд саяхан болсон халдлага нь цаашид иймэрхүү төрлийн халдлага дахин болох магадлалтайг анхааруулж байгаа тул бид болзошгүй террорист халдлагын өмнө бэлтгэлтэй байх хэрэгтэй. Террорист бүлгүүд Их Британийн нутаг дэвсгэрт болон иргэдэд халдах шинэ арга замыг тасралтгүй эрэлхийлж байна. Ал Кайдагийн тэргүүлдэг болон түүний холбоотон бүлгүүд, Ирландын баруун жигүүрийн хэт даврагсдын бүлэг гэх мэтчилэн бидний эсрэг халдах бүлгүүдийн тоо цар хүрээгээ улам тэлж байна. Тиймээс цагдаа болон аюулгүйн хүчнүүд улсаа терроризмаас хамгаалахад бэлэн зогсох хэрэгтэй. Гэхдээ цагдаа, аюулгүйн хүчнийхэн үүнийг дангаараа хийж чадахгүй, иргэдийн оролцоо маш чухал” гэдгийг хэлжээ.