Баянхонгорт газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Баянхонгорт газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс 35 км буюу нэгдүгээр багийн нутаг “Хэвээ Хад” гэдэг газарт чичирхийлэлт өчигдөр 20.59 цагт мэдрэгдсэн тухай сумын цаг уурч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Жинст сумын засаг дарга Н.Жаргалсайханаас газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан эсэх талаар тодруулахад “Сумаас холгүй орших Уу булангийн I багт бага хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэдээс мэдээлэл ирсэн. Ялангуяа голын ай саваа дагаад илүү их мэдрэгдснээс гадна уулын энгэрээс бага зэргийн чулуу нурсан гэсэн. Тухайн нутагт өвөлжиж буй айлуудад одоогоор хохирсон хохирол байхгүй байгаа. Төвөөс ямар хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэн талаар одоогоор мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж