Цагдаагийн ар гэрийхэн хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийхэн хурал хийнэ

Долдугаар сарын 1-ний   үймээни
асуудлаар “Цагдаагийн ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагаас
хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагаас хийх юм байна. Одоогоос хоёр жилийн
өмнө сонгуулийн будлиантай холбоотой жагсаал цуглааны үеэр таван хүн
амь үрэгдсэн хэргийг хохирогчдийн ар гэрийнхэний хүсэлтээр сэргээн
шалгаж Улсын Ерөнхий прокуророос Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
руу шилжүүлсэн юм. Эл хэрэгт  сэжигтнээр  шалгуулсан ЦЕГ-ын дарга асан
хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан
О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар,
Эргүүл  хамгаалалтын дарга асан  хурандаа Ш.Батсүх нарт холбогдох
хэргийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуульд
хамруулан хэрэгсэхгүй болгосон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж