Нян үл нэвтрүүлэх нано хальс

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Нян үл нэвтрүүлэх нано хальс

Компьютерийн гар, хаалганы бариул, зурагтын удирдлага гээд хаа сайгүй өвчин үүсгэгч сая сая нян байдаг. Тиймээс гарын ариун цэврийг сахих талаар бид байнга ярьдаг. Тэгвэл Сингапурын Эд материал, инженерийн хүрээлэнгийн эрдэмтэд нано технологи ашиглан нян нэвтр үүлж, тогтоодоггүй хальс бүтээжээ.

Далайн халимны арьснаас гарган авсан эл бүтээгдэхүүн нь бат бэхээс гадна тунгалаг учир зурагтын дэлгэц, гар утас, компьютер зэрэг хүссэн бүхнээ бүрэх боломжтой аж. Ингэснээр тухайн биетийн гадаргуу дээр нян үл тогтох төдийгүй нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй.

Б.ЭГШИГ
“Монгол Ньюс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж