Ц.Хулан “Болор цом”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Хулан “Болор цом”-ын эзэн боллоо

Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Болор цом” наадмын эзэд тодорлоо. Хоёр дахь удаагаа орон нутагт болж буй уран тус наадамд сүүлийн шалгаруулалтад 46 нь тунаж өрсөлдөн, 1994 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан дахин тэргүүллээ. “Хүүхэлдэйн театр”-ын дарга, яруу найрагч Уралдааны дэд байрт Дархан-Уул аймгийн найрагч М.Уянсүх, гутгаар байрт яруу найрагч Н.Гантулга нар шалгарч, яруу найрагч н.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир нар айргийн тавд багтжээ.  “Болор цом” наадмыг 1983 оноос хойш тасралтгүй жил бүр  зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн 27 дахь удаагийн “Болор цом” наадамд  яруу найрагч Х.Эрдэнэбаатар “Навчсын сүүдэрт наран нойрсоно” хүртэж байсан юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж