МУГЖ Т.Ариунаагийн өчигдөр ба өнөөдөр

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

МУГЖ Т.Ариунаагийн өчигдөр ба өнөөдөр

Эрос хүүхэн шүү би гэдэг сенсаацийг дэгдээж, янз бүрийн зургаа сонинуудаар тараан өөрийгөө нэрд гаргасан дуучин бол Т.Ариунаа.

Тухайн үедээ дөнгөж социализмаас гарч байсан иргэдэд энэ нь үнэхээр
нүд бүлтийлгэсэн асуудал болж гайхалтай менежменттэй бүсгүй дорхноо од
болж чадсан. Гэхдээ тэрээр өглөө босч толинд харах болгондоо өөрийгөө
голдог байсныг нь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн төрх нь гэрчилнэ.
Тэрээр гоо сайхны мэс заслын буянаар энэ цагийн хамгийн хөөрхөн
бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор жагсдаг болсон.

Гэхдээ түүнд хөөрхөн байхын тулд байнга асар их тэвчээр гаргах бас
байнгын өөртөө анхаарал тавьж байх шаардлага тулгардаг, маш их цаг
зарцуулдаг нь ч тодорхой. Түүнийг гоё болсны дараа зарим нэг фенүүд нь
танихгүй мунгинаж "Нугасны муухай дэгдээхэй" хун болжээ гэж шүүрс алдаж
байсан гэдэг.

Одоо 40 гарч яваа ч Ариунаа энэ бүх засал бас өөрийнхөө нугаршгүй
тэвчээр, зоригийнхоо хүчээр арван наймт шиг гялалзаж яваа. Түүний энэ
эрч хүчийг дагаад уран бүтээл нь ч цоглог байдагтай маргах хүн гарахгүй.
Хэчнээн "засвар" хийлгэсэн ч түүнийгээ байнга хүч хөдөлмөрөөрөө өнгөлж,
зүлгэж явдаг нь түүний бусад төгрөгний сайхан хүүхнүүдээс ялгарах бас
нэгэн том онцлог.

Эх сурвалж: sharmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж