Анжелина Жоли Орос сэтгүүлийг чимнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Орос сэтгүүлийг чимнэ

Холливуудын хамгийн дур булаам эмэгтэйгээр нэрлэгддэг жүжигчин Анжелина Жоли Оросын “Tatler” сэтгүүлийн ирэх оны нэгдүгээр сарын дугаарт зочноор уригджээ. Тэрбээр хар хослолоор гоёж,  гоолиг биеэрээ гайхуулсан байна.
Мөн тэрбээр гэр бүл болон киноныхоо талаар сонирхолтой ярилцлага өгчээ. “Би хүүхдүүдээ нинжин сэтгэлтэй, өгөөмөр зөөлөн хүмүүс болоосой гэж хүсдэг. Хүүхдүүд маань хайраар дутахгүй өсч байгаад нь би сэтгэл хангалуун байдаг. Сайн ээж, сайн эхнэр бас сайн жүжигчин байна гэдэг маш их хичээл зүтгэл шаарддаг. Би бүгдийг амжуулахыг хичээдэг. Нөхөр маань бас сайн аав, сайн хань, сайн жүжигчин байж чадаж байгаагаар нь бахархдаг” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж