Та уулгамч худалдан авагч биш биз?

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Та уулгамч худалдан авагч биш биз?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Shopping хийх нь зарим хүний хамгийн дуртай ажлын нэг яах аргагүй мөн. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд мөнгөтэй ч, мөнгөгүй ч  ядарч унатлаа дэлгүүр хэсэх нь тэдний хувьд жинхэнэ таашаал байдаг. Энд тэндгүй өлгөсөн  асар том рекламны самбараас авахуулаад автобусан дээр хүртэл байдаг сурталчилгааг захиалагч компаниуд нь сая сая доллар зарж хийдэг нь биднийг эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад тусалж, бүтээгдэхүүнээс нь уйдахгүй байлгах гэж хичээж байдагтай холбоотой.  Эдгээр зар сурталчилгаанууд бидний үрэлгэн занг ухаалгаар ашиглах бодлоготой хийгддэг учир хүмүүс  ихэнхдээ сэтгэлийн хөдлөлдөө автан юм худалдаж авдагт гайхах зүйлгүй. 

    Сэтгэл хөдөлсөн үедээ та огт хэрэггүй, зарим үед бүр огт авах бодолгүй байсан ч стресст орсон, уйтгарласан, шуналдаа хөтлөгдсөн зэрэг олон шалтгаанаас болж авчихдаг.

    Уулгамч худалдан авалт

    Сэтгэл хөдлөлдөө автахгүй байх нэг арга бол уулгамч юм шиг  юм худалдан авахгүй байх явдал. Гэхдээ энэ нь таныг  хүнсний дэлгүүрийн кассын дэргэд зогсч байхдаа бохь авч болохгүй гэсэн үг хараахан биш. Дэлгүүрт орсон хойноо харсан зүйлийг биш авахаар төлөвлөсөн зүйлээ авах нь чухал. Томоохон зүйл авахаасаа өмнө заавал бодож үз. Заримдаа хүмүүс юу худалдаж авснаа дэлгүүрээс гараад л мартдаг. Авахыг хүсч буй зүйлийн жагсаалт гарга. Ингэснээр та  ухаалаг худалдан авагч болох юм.

    Зар сурталчилгаанд автах хэрэггүй

    Юу авахаа сайн мэдэхгүй үед гэнэтийн хэрэгцээнүүд бий болдог. Тиймээс дэлгүүрийн каталогыг үзэж байхдаа санамсаргүй шийдвэр гаргахаас зайлсхий. Мөн интернэтээр дамжуулсан зар сурталчилгаанд болгоомжтой ханд. Мөн ТВ-ээр сурталчилж буй санаанд оромгүй хямдхан хэрнээ гайхалтай ид шидтэй  гэх барааг авах гэж  яаран  утас шүүрэх хэрэггүй. Хэрэв та үрэлгэн хүн бол загварын сэтгүүл аваад ч хэрэггүй. Учир нь ийм сэтгүүл сурталчилгаагаар дүүрэн байдаг.

    Хорхойгоо дар

    Дараагийн алхам бол юм авах гэсэн хүслээ дарж сурах. Хэрэв та их дэлгүүрүүдээр жилдээ цөөхөн удаа хэсдэг бол оронд нь онлайн shopping  хийж үз. Хэрэв энэ ч бас ашиггүй байвал зар сурталчилгаагүй сайтаар аялж өөр зүйлд анхаарлаа хандуулж сур. Хэрэв найз нөхөдтэйгээ байхдаа төлөвлөж байснаас илүү зардал гаргадаг бол уг найзтайгаа кофе уух, эсвэл оройн хоол идэх, явган алхах зэрэг дэлгүүр хэсэхээс өөр зүйл санал болго.

    Тооцоотой бай.

    Өөр нэг тустай стратеги бол мөнгөө зарцуулахдаа тооцоотой байх.  Хамт амьдардаг хүмүүс эсвэл сайн найз чинь танд туслана. Тэдэнд зардлаа багасгахыг хүсч байгаа хэл. Мөн шаардлагагүй зүйлч худалдаж авахгүй байхад нь хэлж зөвлөж байхыг гуй.

    Мөн худалдаж авсан зүйлсээ бичээд харж байхаар газар наа. Өөр нэг түрийвчтэй болж мөнгөнөөсөө  хэдий хэрийг зарцуулж байгаагаа тооцоол.

    Дэлгүүр хэсэхээс өөр ашигтай зүйл олж хий.

    Хэрэв та зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх гэж эсвэл сэтгэлээ сэргээх гэж байнга дэлгүүр хэсдэг бол юм худалдаж авах үед ямар мэдрэмж төрдгийг санаж сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээ. Мөн ажил дээрээ таагүй өдрийг өнгөрөөж сэтгэлээ ямар нэг сайхан зүйлээр засах бодолтой байгаа бол найз руугаа утасд. Хэрэв үнэхээр юм худалдаж авахгүй байж чадахгүй байгаа бол нэг их үнэтэй биш зүйл сонго. Ном ч юмуу, эсвэл баглаа цэцэг ч байж болно шүү дээ. Гэхдээ байнга ингэх  нь зөвхөн зардлаа өсгөхөөс өөр зүйлгүй гэдгийг сана.

    Хэт үрэлгэн байх

    Бидний дурьдсан дээрх жишээнүүд сэтгэл хөдлөлдөө автан хэт үрэлгэн загнах тохиолдлын хажууд юу ч биш.  Зарим хүний хувьд дэлгүүр хэсэх нь дон болсон байдаг.  Хэдийгээр энэ нь ноцтой донтолт биш боловч ийм хүмүүс сэтгэл зүйн шинжээрээ  ямар нэгэн бодисоос хамааралтай болохтой адил юм. Үрэлгэн хүмүүс хэтэвчнийхээ хэмжээнээс хэтрүүлж зарцуулдаг. Ийм бэрхшээлтэй хүмүүс хяналтаас гарсан зуршлаасаа болж давхар ажил хийх нь цөөнгүй байдаг. Хэрэв тэд баршгүй хүслээ дарж чадахгүй л бол ямар ч мөнгө тэдний хэрэгцээг хангаж чадахгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж