
өнгөрсөн шөнө “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд “Челси” болон “Тоттенхэм”
багуудын хооронд өрнөж, сэлгээгээр талбайд гарсан Дидье Дрогба 11
метрийн торгуулийн цохилт алдсанаар өрсөлдөгчдөө оноо бэлэглэлээ.
тойрогт учраа таарсан Лондонгийн хоёр багийн тоглолт тун ширүүн өрнөсөн,
ялангуяа тоглолтын төгсгөл хэсэг галын дөл адил дүрэлзсэн уур амьсгал
дунд болж өнгөрсөн юм. Эхний хагас өндөрлөсний дараа сэлгээгээр талбайд
гарсан Зааны ясан эрэгийн довтлогч Дрогба Бразилийн “Шидтэнгүүд”-ийн
хаалгач Эурелио Гомесийн хаалганд тэнцээний гоолыг оруулсан ч тоглолт
өндөрлөхөөс ердөө хэдхэн хормын өмнө торгуулийн цохилтоор багтаа ялалт
авчрах алтан боломжоо алдсан юм. Гомес торгуулийн шугамд Рамиресийг
мөргөж унагааснаар шүүгч 11-ийн цохилт гүйцэтгэх эрх олгосон бөгөөд
“Цэнхрүүд”-ээс Дрогба цохисон ч Гомес алдаагаа залруулж, түүний цохилтыг
хааж чадсан.
Лигийн дөрвөн тоглолтод нэг ч ялалт байгуулаагүй байсан Лондонгийн
угсаатнууд лигийн тэргүүн эгнээнээс дөрөвдүгээр байр хүртэл ухраад
байсан билээ.
Тоглолтын 15 дахь минутад Орос довтлогч Роман Павлюченко гоолдож, тооны
харьцааг нээсэн. Тухайн үед Жермейн Дефо отон тоглолтод орсон байсан ч
хажуугийн шүүгч анзааралгүй, тоглолт цаашид үргэлжилсэн юм.
Арван нэгэн тоглолтод ердөө хоёрхон гоол оруулаад байсан Дрогбаг
дасгалжуулагч Анчелотти гарааны бүрэлдэхүүндээ аваагүй. Хоёрдугаар
хагаст талбайд гарч ирсэн Дрогба 70 дахь минутад хүчтэй цохилтоор
Гомесийн хаалгыг мялааж, тооны харьцааг тэнцүүлсэн. Хэдийгээр хоёр
багийн аль алиных нь хувьд хожлын гурван оноогоо халааслах бүрэн боломж
байсан ч тоглолт эвийн гэрээгээр өндөрлөх ёстой байж. Нэмэлт цагт Дрогба
торгуулийн цохилт алдсан нь тоглолтын эцсийн торгон агшин байлаа.
Түүний хувьд тэнцээний гоолыг оруулж, багаа ялагдлаас аварсан ч чухал
үед шаардлагатай байсан гурван оноог авчрах хувь дутсан юм.
Мөн өчигдөр Премьер лигийн 17 дугаар тойргийн хүрээнд Болтонгийн
“Бадарчид” талбайдаа “Блэкбурн”-ыг хүлээн авч, 2:1 харьцаатай хожсон бол
“Вулвес”-ийн талбайд зочилсон “Бирмингэм” 1:0-ээр ялагдал хүлээжээ.
Харин энэ үдэш Премьер лигийн хамгийн сонирхолтой тулаануудын нэг “Манчестер Юнайтед” болон “Арсенал” багуудын хооронд өрнөнө.