УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг тус бүр шийдвэрлэх юм байна. Мөн Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дөчин таваас дээш насны иргэдийг ажлын байраар хангахад гарч буй хүндрэл, шалтгааныг судлах, энэ талаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Түүнчлэн Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг судалж бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж