Өнөөдөр хүнд жингийн бөхчүүд барилдана

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хүнд жингийн бөхчүүд барилдана

Японы нийслэл Токио хотноо “Их дуулга”-ын тэмцээн сүүлийн өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр хүнд жингийн барилдаанууд, тодруулбал, эрэгтэйчүүдийн -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78 болон +78 кг-ын жинд аваргууд тодрох юм. Харин Монголын баг тамирчдаас өнөөдөр -100 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр болон Б.Тэмүүлэн нар, харин +100 кг-д “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт Х.Мөнхбаатар нар хүч үзэх юм.

Н.Түвшинбаярын хувьд эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Египет болон Филиппиний бөхчүүдийн ялсантай барилдах бол Б.Тэмүүлэн эхний тойрогт Японы жүдоч Акинори Хонготой барилдахаар сугалаа таарчээ. Харин +100 кг-д зодоглох Х.Мөнхбаатар эхний барилдаанаа Францын Мэттью Батайллетай хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж