
Экспорт болон импортын зөрүү аравдугаар сард 38,7 тэрбум ам.доллар байсан нь өмнөх сарынхаас 13 хувиар бага байгаа тухай Худалдааны яам мэдээлэв. Харин шинжээчид 44,5 тэрбум ам.долларын зөрүү гарна гэж тооцоолж байсан юм. Энэ хэмжээ нь сүүлийн есөн сарын турш харагдаагүй бага болжээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын гадаад худалдааны тайлан гарсан юм. Тус улсын тэнцэл 22,9 тэрбум ам.доллар болж багассан нь өмнөх сарынхаас 16 хувиар буурсныг харуулж байгаа юм. Энэ хугацаанд экспортын хэмжээ 34,9 хувиар өссөн бол импорт 37,7 хувийн өсөлттэй байлаа.
Э.Очирт