Өмнөд Солонгос тэнгисийн цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос тэнгисийн цэргийн сургуулилт хийнэ

Өмнөд Солонгос улс дахин тэнгисийн цэргийн буудлагын сургуулилт хийх болсон тухай батлан хамгаалах яамны албан тушаалтнууд ням гаригт Ёнхап агентлагт мэдээлжээ. Энэ ажиллагаа даваа гаригт эхэлж, баасан гаригт дуусах бөгөөд улсын бүх талын далайд бүст хийгдэх аж. Гэхдээ Хойд Солонгостой дайсагналцахад хүргэсэн Шар тэнгисийн ойролцоох арлуудын ойролцоо сургуулилт хийгдэхгүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт мөн ийм төрлийн цэргийн сургуулилт хийсэн билээ.

Арваннэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгос улсын зүгээс өмнөдийн арал руу их буугаар гал нээсэн билээ. Энэ үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 18 хүн гэмтсэн юм. Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосыг хориотой бүс нутагт олон дахин сануулж байсан ч цэргийн сургуулилт хийсэн хэмээн гал нээсэн юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж