Обама Холбрукийн төлөө залбирч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Обама Холбрукийн төлөө залбирч байна

АНУ-ын Афганистан болон Пакистан дахь элч Ричард Холбрук зүрхний мэс засалд орсон байна. Түүний эрүүл мэндийн төлөө Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэр бүл залбирч байгаа гэсэн байна. Обамагийн хэлснээр Холбрук нь АНУ-ын гадаад бодлогын хувьд гол баган болсон хүн аж.

Холбрук одоо 69 настай ба бямба гаригт зүрхний мэс засалд оржээ. Мэс ажилбарыг Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт хийсэн гэнэ. Гэр бүлийнхнийх нь хэлснээр түүний биеийн байдал тогтвортой байгаа ч маш ноцтой байгаа аж.
Тэрбээр Ардчилсан хүчний хэд хэдэн ерөнхийлөгчийн элчээр ажиллаж байсан нэгэн. 1995 онд Боснийн дайныг зогсооход түүний үүрэг асар их байсан бөгөөд 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама сонгогдосныхоо дараа түүнийг Афганистан болон Пакистан дахь тусгай элчээр томилсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж