Герман, Францыг холбосон хурдны галт тэрэгний гүүр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Герман, Францыг холбосон хурдны галт тэрэгний гүүр нээгдлээ

Францын хилийн Страсбург хотоос Германтай холбогдох хурдны  галт тэрэгний гүүр нээлтээ хийсэн байна. Энэ нь Европын холбооны хурдны галт тэрэгний сүлжээг өргөтгөх ажлын нэг хэсэг аж. Хоёр улсын зүгээс хурдны гал тэргүүдээ бэлгэдлийг чанараар зөрүүлсэн байна. Өмнөх гүүр нь 100 км/цагийн хурдтай нэг галт тэргийг даах чадвартай байсан бол шинэ гүүр 160 км/цагийн хурдтай хоёр галт тэрэгний замтай юм.

Цаашид энэ замыг Парисаас Братислав руу холбох аж. Германы Тээврийн сайд Петр Рамсауэр энэ гүүрийг „Европын хурдны галт тэрэгний сүлжээний үндэс суурь“ хэмээн нэрлэсэн бол Францын талаас хоёр орон болон Европын эв найрамдлын бэлгэ тэмдэг гэжээ.

Энэ төмөр гүүр 239 метрийн урттай бөгөөд гурван жилийн турш барьсан байна. Үүнд нийт 63 сая евро зарцуулсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж