Улаанбаатарт 23-25 хэм байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23-25 хэм байна

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн хоногт Булган, Хөвсгөлийн нутгаар цас орлоо. Нийт нутгаар салхи шуургагүй, шөнөдөө 20-42 градус хүйтэн хоножээ.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн  нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 20-25  градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшиж, ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 м/секунд, өдөртөө 23-25 хэмийн хүйтэн байх аж.

Маргааш зүүн зүгийн нутгаар, 15,17-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орно.Салхи зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус байх аж. Харин Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж