Иракт бөмбөг дэлбэлж, 14 хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Иракт бөмбөг дэлбэлж, 14 хүнийг хөнөөжээ

Иракийн Рамади хотын төвд амиа золиослогч автомашинд бөмбөг дэлбэлж, дор хаяж 11 хүний амийг хороож, 41 хүнийг шархдуулсан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас ням гаригт мэдээллээ. Албан тушаалтны мэдээлснээр амиа золиослогчийн гарт ихэвчлэн энгийн иргэд амиа алдсан байна.

Түүнчлэн ням гаригт бас нэгэн халдлага болжээ. Шийтийн шашинтнууд руу чиглэсэн энэ халдлагаар гурван хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн зургаа нь цагдаагийн албан тушаалтан байсан аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж