Лецинз нь цуцлагдаж буй талбайд “нинжа” нар оржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Лецинз нь цуцлагдаж буй талбайд “нинжа” нар оржээ

 “Урт нэртэй" хууль байгаль орчныг хамгаалж бус сүйтгэх шинжтэй боллоо хэмээн Уул уурхайн компаниуд үзэж байна. Учир нь Урт нэртэй хуулиар лецинзүүд нь цуцлагдаад байгаа талбайд нинжа нар орж байна гэсэн мэдээлэл иржээ. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн суманд "Нарийн гол" ХХК-ийн шороон ордын талбайд “нинжа” нар хуль бусаар алт угааж эхэлжээ. Дээрх компаниуд үйл ажиллагаа явуулсан ч хуулийн дагуу нөхөн сэргээлтээ хийгээд явдаг байсан. Тэгвэл Энэ хуулийг хэрэгжүүлж лецинз нь цуцлагдаад ирэх цагт “нинжа” гэх гар аргаар алт олборлогчид дайрч ямар ч хараа хяналтгүйгээр газар нутгийг нь ухаж сэндийчиж улс оронд их хор хохирол авчирна. Одоогийн байдлаар ашиглалтын 254 лицензийг 130-аад аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж