Хүлэмжийн хийн эсрэг тэмцэгчдийн итгэлийг ОХУ унагав

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн хийн эсрэг тэмцэгчдийн итгэлийг ОХУ унагав

Мексикийн Канкун хотноо болж байгаа НҮБ-ын цаг уурын олон улсын бага хурлын үеэр ОХУ дуулиантай мэдэгдлийг хийлээ. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Александр Бердитскийн мэдэгдснээр Киотогийн гэрээг 2012 оноос хойш ОХУ сунгахгүй гэжээ. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй хийх олон улсын чухал хэлэлцээрт хямрал авчирч байна. Харин одоо олон улсын хамтын нийгэмлэг ба ОХУ хоёрт нууж хаах зүйл алга болов. ОХУ өөрийгөө дэлхийн цаг уурын өөрчлөлтөд гол донор гэж үзүүлэн үүнийхээ төлөө нөхвөр хүсч байна.

Киотогийн протоколыг арванхоёрдугаар сарын 10-нд сунгахаас татгалзснаар Орос То­киог дуурайв. Өмнө нь Япон тэр ёс зүйн хуу­чирсан баримтыг сунгахгүй гээд цаг уурын өөрч­лөлтийн шинэ гэрээ байгуулахын төлөө байгаагаа хэлсэн юм.  Канкунд бага хурал зохион байгуулагчид даяарчлалын дулаарлын аюулыг бүхий л талаар харуулахыг оролдлоо.

Копенгагений сүйрэл Канкунд давтагдах нь

«Киотогийн 1997 оны протокол ёсоор хүлэм­жийн хий ялгаруулж улс орон бүр хаягдлын 27 хувьд хариуцлага хүлээдэг. Шинэ баримт нь тэр хариуцлагыг 80 хувьд хүргэх ёстой” хэмээн Дэлхийн онгон байгалийн сангийн (WWF) цаг уурын хөтөлбөрийн удирдагч  Алексей Кокорин тайлбарлав. «Өнөөгийн хүчин төгөлдөр гэрээнд Орос дургүй гэдэг нь эртнээс ойлгомжтой байсан. Гэхдээ өнөөг хүртэл оросууд үүнийгээ ил гаргаагүй байлаа. Ойрын найман жилд протоколыг сунгана гэдэг нь боломжгүй. Учир нь хэтэрхий их зөрөлдөөн байгаа юм. Хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах нь дэлхийд хүлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах ямар нэгэн баримтгүй боллоо гэсэн үг болж байна».
Нүүрс хүчлийн хийн цугларал агаар мандалд сүүлийн жилүүдэд ийм өсөлттэй байна. Хавайн арлын Мауна Лоагийн одон орон судлалын төвийн мэдээ. Эх сурвалж: Earth System Research Laboratory, агаар мандлын CO2 хийн мониторинг

Кокорины ярьж буйгаар ОХУ ийнхүү татгалсан нь түүний улс төрийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэнэ. «Японд цаг агаарын асуудал олон нийтийн асар их резонанс дагуулдаг. Тиймээс ч япончууд татгалзсан нь өнөөгийн эрх баригчдын чансааг нэмэгдүүлж байгаа. Харин Оросыг ингэлээ гээд магтсан уриа барьсан хүмүүс жагсахгүй нь ойлгомжтой. Ер нь бол Оросоос бусад улс орон Киотогийн протоколтой тодорхой улс төрийн найдлагаар холбогддог» Кокорин үзэж байна.
НҮБ-ын цаг уурын өөрчлөлттэй холбоотой олон улсын Канкуны бага хурал нь өнгөрсөн жилийн Копенгагены өргөн цар хүрээтэй хэлэлцээрийн үргэлжлэл болох ёстой хэмээн бодогдож байлаа. Одоо ч тэр үед ч олон улсын хамтын нийгэмлэг даяарчлалын дулаарлын талаар нэгдсэн баримт бүтээхээр амлаж байгаа. Копенгагенд дэлхийн улс орнуудын хоорондын зөрчлийн улмаас Киотогийн баримтын үргэлжлэлийг гаргаж чадаагүй. Тухайн үед сэтгүүлчид үүнийг “сүйрэл” гэж нэрлээд байсан бол энэ байдал Канкунд мөн давтагдаж магадгүй.

Хүн төрөлхтөнийг буруутгаж байна

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн Засгийн газрын комиссийн (IPCC) дүгнэлтээр зал­гамж­лагч гэрээг байгуулахгүй бол дэлхийг сүйрлийн үр дагавар хүлээж байгаа ажээ. Нэр хүнд бүхий олон байгууллагын дүг­нэлтээр бүх нийтийн дулаарлын гол буруу­тан нь хүний үйл ажиллагаа болж байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхэлдэг  үйлд­вэр­лэлийн байгууламжуудын ялгаруулдаг хор­той бодисын хаягдал гэсэн үг.
Энэ онол шүүмжлэлтэй учирдаг. Өн­гөр­­сөн жилийн арваннэгдүгээр сард үл мэдэгдэх хакерууд Зүүн Английн их сур­гуулийн сайтад нь нэвтрэн олон ян­зын баримтыг ил болгон нийтэлснээс даяарч­лалын дулаарал нь хоосон домог гэж үзэж болохоор байсан билээ. Харин IPCC үүнийг эрс үгүйсгэсэн байв.

Үүний зэрэгцээ хүний үйл ажиллагаанаас үл хамааран Дэлхийн дулаарлын цуврал нь далай тэнгис ба галт уулын дулаарлаас хамааран явагддаг гэж хэлдэг.


Цаг уурын “донорын” төлөөх мөнгө

Харин ОХУ-ы Шинжлэх ухааны акаде­мийн Газар зүйн институтын захирал Арка­дий Тишков Оросын байр суурийг зөв гэж үзэв. «Киотогийн протоколын хүрээнд дэл­хийн цаг уурын донор гэж тооцогдож бо­лох Орос нэг ч рубль аваагүй. Манай улс дэл­хийн ой модны 20 хувийг хариуцдаг. Үүнийг Киотогийн протоколд тусгаагүй. Түүгээр зөвхөн үйлдвэрлэлийн хаягдлыг тоо­цож байна. Өнгөрсөн зууны 90-ээд онд үйлдвэрлэлийн уналт амссан Орос өөрийн үйлдвэрүүдийн экологийг хурдан сайжруулж чадахгүй» гэж тэр хэлэв.

Тишковын хэлснээр Орос шинэ барим­таар өөртөө ашигтай болохыг хүсч байна. Шинэ гэрээнд өөрийн аж үйлдвэрлэлийн хяз­гаар­лалтыг хийн байгаль орчноо хам­гаалж байгаад нь нөхвөр төлүүлэхийг Орос хүч байна. Хэрэв шинэ гэрээг 2012 он хүр­тэл байгуулж чадахгүй бол аймшигтай зүйл үл гарна. Хүлэмжийн хийн хаягдлыг G8 эсвэл G20 бүлгийн хүрээнд хийж болно.

Өнгөрсөн жилд ийм шаардлагыг Хятад бо­лон бусад орон тавьж байсан билээ. Тухайл­бал, Копенгагенд Хятад мэдэгдэхдээ дэлхийн экспортод ажилладаг учраас Хятад хамгийн их хаягдалтай орон болсон гэж хэлээд экспортлогч орнуудаас нөхвөрийн мөнгө нэхэж байлаа. Цаг уурын өөрчлөлтийг хянадаг Британийн Tyndall Centre төвийн мэдээгээр Хятадын хүлэм­жийн хийн хаягдлын 20 хувийг экспортын үйлд­вэрүүд нь гаргаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж