Ялагчийг сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ялагчийг сая төгрөгөөр шагнана

Улсын менежментийн олимпиад  өнөөдөр эхлэнэ. Тус олимпиадыг Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим хамтран дөрөв дэх жилдээ зохиож байгаа аж. Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой гэнэ. Мөн  энэ үеэр бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох ажлыг хийдэг байна. Энэ удаагийн Менежментийн олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Өдрийн шуудан” сонин, ТV-5 телевиз ажиллаж байгаа аж. Энэхүү олимпиадад амжилттай оролцож, хамгийн өндөр оноо авсан шилдэг оюутанг  “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбоо нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм байна.
 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж