Ардчиллын нэрийг ”идэж” дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ардчиллын нэрийг ”идэж” дууслаа

Ардчилсан хувьсгалын нэрийг ”идэж” дууссан. Одоо яах вэ?

Телевизээр асуулт хариул­тын нэвтрүүлэг гарна. Энэ нэвтрүүлэг танин мэдэхүйн чанартай бөгөөд залуус, хүүх­дүүдийн мэдлэгийн түв­ши­нийг харуулдаг юм. Хөт­лөгч, Түнт­гэр өвгөн түмэн жад­тай тэр юу вэ? гэж асуутал 1А ангийн нэг хүү хариуд нь: “Чингис хаан” гэж авдаг байгаа. Хөтлөгч, Мон­гол ардын үлгэрт гардаг хам­гийн том уулыг юу гэдэг вэ? Өөр нэг жаал тэгсэн мөн л “Чингис хаан” гэж х­ариу­лав. Тухайн үед инээж бая­саад өнгөрсөн ч, бидний үеийн мэддэг зүйлсээс нэгэн ши­нэ үеийн мэдэж буй зүйлс хэр­хэн өөрчлөгдсөөр холдсоор бай­гааг харуулсан хариултууд бай­лаа… 

“Сайн эцгийн нэрийг гу­рав худалдаж иддэг” гэж үг бий. Өнгөрсөн хорин жи­лийн хугацаанд ерэн оны Ард­чилсан хувьсгалын нэрийг “идэж” л амьдарлаа. Гэвч юм бү­хэнд цаг хугацаа байдгын адил дахин Ардчилсан ху­вьс­­галын үнэ цэнэ, ач гавьяагаар голоо зогоох ар­га­­­гүйд хүрчээ. Өнгөрөгч до­­лоо хоногт Ардчилсан хувьс­­галын ойгоо тэмдэглэн “Хонх­­ны дуу”, тэмцэл хөдөл­гөөн, улс төрийн товчоог уна­гаасан бахдам амжилтаа дур­­сац­гаав. Ардчилагчдад Чин­­гисийн одон, Алтан га­дас, Хөдөлмөрийн хүндэт ме­даль гардуулан хорин жи­лийн өмнөх “гавяаг” нь шаг­нав. Үүгээр хорин жилийн түүх­тэй ардчиллын ойн “цайл­лага” өндөрлөв. Шагнах хү­мүүс ч дууслаа. Ардчилсан хувьс­галын он цаг ийнхүү төгсөв.

Өнгөрсөн хугацаанд энэхүү түүхэн нэрийг асган цутган “идэхдээ” бид ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлсийг ч мөн багагүй асгасан. Газраар нэг асгарсан үнэ цэнэ алдагдан алдагд­саар, үнэт чанараа ху­вир­ган олон ч хүнийг хор­дуулсан. Хордсон хүмүүс нь ардчиллыг үзэн ядагчид болон өндийсөөр. Ардчиллын ачаар бид­ний ээж аавууд картын бараанд очерлохоо больсон ч өнөөдөр халамжийн мөнгөө авахаар дугаарладаг болов. Ардчиллын ачаар олон намын тогтолцоонд шилжсэн гэх ч намууд нь сонгогчдынхоо са­налыг хуалдаж авдаг болсон. Га­даадад чөлөөтэй зорчдог болс­ны ачаар Солонгос, Чех рүү хар ажил хийхээр мянга мян­гаараа дүрвэцгээсэн. Ху­вийн секторт ажиллаж, чамгүй хөрөнгө хураасан ах нар эргээд төрийн аппарат руу зүтгэдэг болж. Сонгуулиар хэнд санал өгөхөө бид мэддэг ч өгсөн санал үнэн зөвөөр тоологдоно гэдэгт итгэхээ больсон. Ганц намын хэвлэлээс өөр унших сонингүй байснаа одоо улстөрч бүр ардаа хэвлэл мэ­дээл­лийн байгууллагатай бол­сон. Үнэхээр олон зүйл өөрч­лөгдсөн. Ингэж л харагдаж, ойлгогдож байна.

Цаг хугацаа өнгөрч шинэ үе гарч ирж байна. Ардчилсан хувьс­галыг ирж байхад төр­сөн хүүхдүүд ардчилалтай хамт хорин нас хүрлээ. Тэд өм­нөх нийгэм ямар байсныг мэ­дэх­гүй тул ардчиллын үнэ цэ­нийг ойлгохгүй. Улсаасаа га­рах нь битгий улс дотроо зор­чихдоо “явах бичиг” ав­даг байсан гэхэд итгэхгүй. Ма­лаа заасан хэмжээнээс өс­гөж болохгүй гэх дүрмийг ойл­гохгүй. Юунд итгэх ёстой, яаж амьдрах ёстойг заадаг бай­сан зааврыг бас мэдэхгүй. Энэ бүхнийг мэдэхгүй ши­нэ үеийнхэн ардчилсан хувьс­галын нэрээр “хооллох” ар­га­гүй. Бетховен бол но­хойны нэр, Микеланжело бол компьютерийн вирус, “Ард­чилал” гэдгийг Монголд бай­даг хоёр намын нэгнийх нь нэр гэж л мэдэх цоо шинэ үеийн­хэн ирж байна. Тэдний хувьд Ардчилсан хувьсгалын анх­ны 13, Улс төрийн товчоог буулгасан сүрт жагсаал, анхны өлсгөлөн энэ тэрийг өнгөрсөн хавар иргэний хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд хэвтэж байгаад сонгуульд амласан 1,5 саяыг өгүүлэхээр эрх ба­риг­чидтай гэрээ хийсэн, эс­вэл нэг нь өлсгөлөн зарлахаар нө­гөө нь зөрүүлээд өлсгөлөн “өлс­гө­лөнгийн эсрэг өлсгөлөн” зэр­гээс нэг их ялгаж ойлгохгүй. Тэгэхээр одоо яах вэ?


Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж