Д.Дэмбэрэлд ил захидал хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэлд ил захидал хүргүүллээ

Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Ард түмний хянан шалгах хороо, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн, Миний Монголын газар шороо хөдөлгөөн болон Иргэдийн Альяанс төв зэрэг ТББ-ууд хамтран УИХ-ын даргын нэр дээр ил захидал хүргүүлжээ.

Ил захидалд өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэний хөдөлгөөнүүдээс зохион байгуулсан жагсаалт, өлсгөлөн болон тэр үед УИХ-ын даргатай байгуулсан санамж бичгийн тухай дурьдаж, 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох эсэх асуудыг судлах  ажлын  хэсэг  байгуулж,  дүгнэлт   хийж   Улсын  Их   Хурлаар  хэлэлцүүлэх; 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн Газрын хэвлийн тухай хууль,  Концессын тухай хуулиудтай хамтад нь авч үзэж, шинэчлэн найруулах;  Мөн Оюунтолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар даруй хэлэлцэж Улсын Их Хурлын 40, 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах гэсэн тохиролцоог яаравчлан  хэрэгжүүлэхийг  Улсын Их Хурлаас шаардаж байна. Хэрэв дээрх зорилтууд хэрэгжээгүй тохиолдолд манай холбоо, хөдөлгөөнүүд Улсын Их Хуралд итгэл үзүүлэх эсэх асуудлаар “Ард  нийтийн санал асуулга” явуулахыг  Улсын Их Хурлаас дахин хатуу шаардахаа сануулж байна” гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж