Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд зөвшилцсөн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Засгийн газарт чиглэл өгөв.

Зарлигт ”Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон холбогдох яам, агентлаг, газрын төлөөллийг оролцуулан байгуулж, бүх талаар дэмжин ажиллахыг Монгол Улсын Засгийн газар чиглэл болгосугай” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж