Хятадын инфляци хүнсний үнээс болж өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Хятадын инфляци хүнсний үнээс болж өсчээ

Хүнсний үнийн өсөлт БНХАУ-ын инфляцийг тодорхойлж байна. Арваннэгдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд инфляцийн төвшин 5,1 хувь байсан гэж бямба гаригт Засгийн газраас мэдээлжээ. Өмнөх сард 4,4 хувийн өсөлттэй байсан инфляцийн төвшин 11,7 хувиар өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүнээс болж ийнхүү өссөн байна. Харин хүнсийг тооцохгүй бол инфляци ердөө 1,9 хувь байгаа аж.

Тус улсын гадаад худалдааны тэнцэл 22,9 тэрбум ам.доллар болж багассан нь өмнөх сарынхаас 16 хувиар буурсныг харуулж байгаа юм. Энэ хугацаанд экспортын хэмжээ 34,9 хувиар өссөн бол импорт 37,7 хувийн өсөлттэй байлаа.

Түүнчлэн тус улс банкны нөөцийн бодлогод өөрчлөлт оруулах болсон тухай зарласан байна. Баасан гаригт Хятадын Ардын банк арилжааны банкуудын нөөцийн нөхцлийг 50 суурь оноогоор нэмэгдүүлсэн нь энэ жилийн хувьд зургаа дахь нь болжээ.  

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж