Дэлхийн нефтийн хэрэгцээ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн нефтийн хэрэгцээ нэмэгдэж байна

Дэлхийн эдийн засаг сэргэж буйтай холбогдуулан газрын тосны хэрэглээ 2011 онд тооцоолж байснаас ч их байхаар байна. Олон улсын эрчим хүчний агентлаг 2015 он хүртэлх дэлхийн нефтийн хэрэглээний төлвийг нэмэгдүүлсэн байна. АНУ, БНХАУ зэрэг гол эдийн засгуудад өсөлт нэмэгдэх хандлагатай буйгаас өдрийн хэрэглээ ирэх онд 1,3 сая баррель байна гэсэн нь өмнөх тооцооноос 260 мянган баррелиар илүү байгаа юм. Харин энэ оны нефтийн хэрэглээ өдрийн 2,5 сая баррель байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг хэлэв.

Өнгөрөгч долоо хоногийн хувьд нефтийн үнэ 80 ам.доллараас дээгүүр байсан бөгөөд мягмар гаригт 90,76 ам.доллар болсон билээ. Энэ нь 2008 оны эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Цаашид үнийг хөөрөгдүүлэхгүй байхын тулд Шатахуун экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК-т нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шахалт ирж болзошгүй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж