Герман, Энэтхэг гадаад худалдаагаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Герман, Энэтхэг гадаад худалдаагаа нэмэгдүүлнэ

Герман болон Энэтхэгийн удирдагчид бямба гаригт уулзаж, хоёр улсын худалдааг ирэх хоёр жилийн дотор 50-аас дээш хувиар нэмэгдүүлэх тухай харилцан амлалт өгсний зэрэгцээ өндөр технологийг нэвтрүүлэх хамтын ажиллагаа болон НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ. Германы Канцлер Ангела Меркэл Энэтхэг улсын Ерөнхий сайд Манмохан Сингхтэй Берлинд уулзсаны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “2012 он гэхэд хоёр улс гадаад худалдаагаа 20 тэрбум евро хүртэл өсгөх зорилготой байгаа. Одоогийн байдлаар бидний гадаад худалдааны хэмжээ 13 тэрбум еврод хүрээд байна. Энэтхэг улс хэдий хөгжиж байгаа эдийн засагтай улс ч гэлээ ирэх хоёр жилийн хугацаанд бид ихийг хийж бүтээх хэрэгтэй” гэжээ.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Герман улсыг өндөр технологит тавих экспортын хяналтаа уян хатан болгоно гэж найдаж байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд технологийн худалдаа хийх нээгдээгүй боломжууд өргөн байгааг дурьджээ. Мөн тэрээр Европын эдийн засгийн тогтвортой байдал нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд маш чухлыг онцлоод европын бүсэд ямарваа асуудал тулгарсан ч, бат бэх байр сууриа хадгалж үлдэж чадна гэдэгт найдаж байна гэлээ. Түүнчлэн Герман болон Энэтхэг улсууд дээд боловсрол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хүчин чадлын салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэж хоёр орны удирдлагууд мэдэгдлээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж