Швайнштайгер “Бавари”-тай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Швайнштайгер “Бавари”-тай гэрээгээ сунгалаа

“Германы машинууд”-ын хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер “Баейрн Мюнхен” клубтэй гэрээгээ сунгаж, 2016 оны зургадугаар сар хүртэл хүчинтэй гэрээг үзэглэжээ. Бундеслигийн хүрээнд “Баейрн Мюнхен” “Паули”-г буулган авсны дараа Швайнштайгер багтаа үлдэх болно гэдгээ ногоон талбай дээр зарлаж, фенүүдээ баярлуулжээ.

Өдгөө 26 настай тэрбээр “Баейрн Мюнхен” клубын бүрэлдэхүүнд 233 тоглолтод оролцож, 24 гоол оруулсан нэгэн. Шинэ гэрээний талаар Швайнштайгер “Миний зүрх Баейрний төлөө цохилдог. Энд надад гайхалтай хамтрагчид бий. Реал Мадридаас илүү Баейрн Мюнхентэй хамт Аваргуудын лигт түрүүлвэл илүү гайхалтай байх болно” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж