I эмнэлгийн даргад тэнцэх хүн олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

I эмнэлгийн даргад тэнцэх хүн олдохгүй байна

Сүүлийн хоёр сар  орчим  УКТЭ даргагүй байна.  Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажлыг хангаж, манай улсын томоохонд тооцогдах нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллах хүсэлтэй хүмүүсийн материалыг энэ сарын 8-ны өдрийг хүртэл хүлээн авч дууссан юм.  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа даргаа хүлээж авахгүй хэмээн Түр хороо байгуулсан эмч нарынхаа хүсэлтийг хүлээн авч, УКТЭ-ийн даргаар ажиллаж байсан Л.Жамбалжав, Н.Оюунцэцэг нарыг албан ёсоор ажлаас нь халж, энэхүү сонгон шалгаруулалтыг зарласан ч өнөөдрийг хүртэл  шинэ дарга томилогдсонгүй. Эх сурвалжийн мэдээллээр тус эмнэлгийн даргын албан тушаалд тэнцэх хүн олдохгүй байгаа учир сонгон шалгаруулалтын хугацааг сунгажээ.  Эмнэлгийн даргаар сонгогдох хүн удирдлагын төвшинд шийдвэр гаргаж чадахуйц, тогтвор суурьшилтай ажиллах нэгэн байх шаардлага тавьж буй. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж