“Red Bull” болон Веттель аваргын цомоо гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

“Red Bull” болон Веттель аваргын цомоо гардан авлаа

Олон улсын автомашины холбоо (FIA)-ны Prize Giving Gala буюу Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ баасан гаригт Монакод болж, дэлхийн хамгийн залуу аварга Себастьян Веттельд FIA-ын ерөнхийлөгч Жан Тодт дэлхийн аваргын цомыг нь гардуулан өглөө. Харин зохион бүтээгчийн цом хүртэх эрхтэй болсон “Red Bull” багийн захирал Кристиан Хорнер “Формула нэг менежмент”-ийн гүйцэтгэх захирал Берни Экклестоунээс шагналаа гардан авсан байна. Мөн энэ үеэр дэлхийн аваргад хоёр болон гуравдугаар байр эзэлсэн “Ferrari”-гийн Фернандо Алонсо болон “Red Bull”-ын Марк Уэббер нарт шагнал хүртээжээ.

Веттель ёслолын арга хэмжээний үеэр “Миний хувьд болон Red Bull багийн хувьд энэ үдэш үнэхээр гайхалтай үдэш болж байна. Анх уралдаж эхэлсэн цагаасаа хойш хүсч байсан шагналаа гардаж авсандаа туйлын их баяртай байна. Дэлхийн аварга болсондоо одоо ч итгэхгүй байна. Сайнтай ч, муутай ч өнгөрсөн улирал манай багийн хувьд чухал цаг үе байлаа” хэмээн ярьжээ.

“Red Bull” багийн хувьд өнгөрсөн улирал үнэхээр дурсамжтай, сайхан жил болж өнгөрсөн. Нийт 19 гран-при уралдаанаас “Red Bull”-ын нисгэгчид 15 удаад нь тэргүүн эгнээнээс гарч уралдсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж