Ерөнхий сайд өнөөдөр айлчлалаар мордоно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд өнөөдөр айлчлалаар мордоно

Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали улсад айлчлал хийхээр өнөөдөр үдээс хойш Улаанбаатар хотоос мордох гэж байна.  Тодруулж хэлбэл,  Ерөнхий сайдын айлчлал хоёрдугаар сарын 16-19-нд Сингапур улсад, 19-24-нд Австрали улсад тус тус үргэлжилж өндөрлөх юм.  

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали улсын Ерөнхий сайд нартай яриа хэлэлцээ хийж, Монгол Улсаас эдгээр улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох аж. Мөн  
Монгол-Сингапур, Монгол-Австралийн бизнесийн форумд тус бүр оролцох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж