“Vogue”, “Glamour”
зэрэг нэртэй сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг байсан усны хуцасны нэрт дизайнер Sylvie
Cachay пүрэв гаригийн
шөнө нас барсан байхыг зочид буудлын өрөөнөөс олжээ. Угаалгын өрөөны банн дотор
хоолойдоо боомилуулсан улаан оромтой, гартаа цохиулсан шархтайгаар нас барсан
байхыг буудлын үйлчлэгч анх олж, 911 руу утасдсан байна. Зрчид буудлын өрөөнөөс
эмийн жор бүхий наалттай хэдэн шил олдсон ба цагдаагийнхан одоогоор үхлийн
шалтгааныг тогтоогоогүй байна. Анхны таамаглалаар түүнд их хэмжээний эм
уулгасан байж болзошгүй хэмээн таамаглаад байгаа ба биед нь хэд хэдэн шарх
байгаа аж. Задлан шинжилгээний хариу долоо хоногийн дараа гарах ба үхлийн
шалтгаан эмнээс үү эль эсвэл боомилуулснаас болсон уу гэдэг нь тэр үед л
тодорхой болох юм.
Тэрбээр алдартнуудын цуглардаг “The Soho House” хэмээх тансаг зэрэглэлийн буудалд Nicholas
Brooks-тэй хамт орсон байна. Тэр хоёр өмнө нь амрагийн холбоотой байсан ч
хэдэн сарын өмнө салсан тухайгаа Sylvie Cachay ярьж байжээ.
Цагдаа нарыг
ирэхэд Nicholas Brooks зочид буудалд байгаагүй ба түүний
сэжигтнээр баривчлан байцааж эхлээд байна. Nicholas Brooks нь Оскарын шагналт хөгжмийн
зохиолч Joseph Brooksын хүү юм.
Н.Наран