Өөрийн нэрийн шоугаар алдаршсан “Медиа могул” хэмээн нэрлэгддэг
тэрбумтан Опра Уинфри өгөөмөр нинжин сэтгэлтэй, өглөгч зангаараа алдартай. Түүний
“Oprah Winfrey Foundation” хүүхэд
эмэгтэйчүүдэд хандсан олон буяны үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр энэ
жилд уг буяны сангаараа дамжуулан 40 сая долларын буяны үйлст зориулж, энэ
жилийн хамгийн их хандив өгсөн алдартнаар тодорсон байна.
Харин зохиолч Nora
Roberts боловсролын дэмжих салбарт 4,45
саяын хандив өгснөөр хоёрдугаар байрт оржээ. Тэрбээр мөн л “Nora Roberts Foundation” хэмээх
өөрийн нэрийн буяны сантай ба бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст боловсрол олгох
болон нийгмийн боловсролд түлхүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг аж.
Жагсаалтын гуравдугаарт нэрт жүжигчин Meryl Streep оржээ. Тэрбээр
соёл урлагийг дэмжиж “Silver
Mountain Foundation”-д 4 сая доллар хандивласан байна.
Энэхүү жагсаалтыг The Giving Back Fund байгууллагаас гаргасан ба тус
байгууллагын ерөнхийлөгч Marc Pollick “Энэхүү жагсаалтад олон өгөөмөр
алдартнуудын нэр багтсан байгаа. Гэхдээ манай жагсаалтыг сүүлийн дөрвөн жилийн
турш Опра хол тасархай тэргүүлж байгаа. Түүний буяны үйлст зорилуж байгаа мөнгө
дараагийн байрт орж байгаа хүнийхээсээ 10, 20 дахин илүү байдаг. Опра үнэхээр биширмээр өгөөмөр сайхан
сэтгэлтэй хүн” хэмээн ярьсан байна.
Н.Наран