Яаралтай түргэн тусламжийн төвд 209 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Яаралтай түргэн тусламжийн төвд 209 дуудлага иржээ

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд одоогийн байдлаар 200 гаруй дуудлага иржээ. Тухайлбал,  өглөөний 08.30-15.30 цагийн хооронд Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд иргэдээс 209 дуудлага иржээ. Үүнээс жирэмсэн эмэгтэй төрөх эмнэлэг хүргүүлэх  дуудлага 19, ослын дуудлага 10 ирсэн байна. Үлдсэн нь ханиад томуу, даралт ихсэх, хоолны хордлого зэрэг өвчлөлийн дуудлага байсан аж. Яаралтай түргэн тусламжийн төвийн жижүүр эмч хэлэхдээ“Өнөөдөр амралтын өдөр тул  иргэдээс  ирэх дуудлага харьцангуй их, ачаалалтай ажиллаж байна” гэв. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж