Туркменистаны байгалийн хийг дамжуулах хоолой барина

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Туркменистаны байгалийн хийг дамжуулах хоолой барина

Туркменистаны байгалийн хий дамжуулах 1,700 км урттай хоолойг барих Афганистан, Туркменистан, Пакистан, Энэтхэг зэрэг дөрвөн улсын засгийн газар хоорондын гэрээг Туркменистан улсын нийслэл хот Ашгабатад бямба гаригт амжилттай хийсэн ба Туркменистан улсаас Афганистан улсаар дамжин Пакистан, Энэтхэгт улсуудад байгалийн хийг дамжуулах юм. Баригдахаар төлөвлөгдсөн хийн хоолой нь Талибаны хэд хэдэн муж болон Пакистаны хилийн муж орчмоор дайран өнгөрөх юм.

1990-ээд оны дунд үеэс яригдаж эхэлсэн “Тапи” төслийг дээрх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд эрчим хүчний хомсдолтой Өмнөд Азийг эрчим хүчээр хангах, Афганистан улсад дамжуулах хоолойноос ашиг олох боломжийг нээх ажээ. Гэхдээ аюулгүй байдал, санхүүжүүлэлтийн асуудлаар гэрээнд нарийн тусгагдаагүй байна. Туркменистан улс төслийн хэрэгжилтэнд зориулж 3,3 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа ба дахин 10 тэрбум ам.доллар шаардлагатай ажээ. “Тапи” төслийн гол санхүүжүүлэгч нь Азийн хөжлийн банк бөгөөд АНУ Ираны дамжуулах хоолойг Энэтхэг, Пакистан руу барих санаачлагыг дэмжиж тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Гэрээнд Афганистан, Туркменистан, Пакистаны Ерөнхийлөгчид болон Энэтхэгийн эрчим хүчний яамны сайд нар гарын үсэг зуржээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж