Каролина Куркова Mercedes-Benz-ыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Каролина Куркова Mercedes-Benz-ыг сурталчилна

“Victoria"s Secret”-ын модел Каролина Куркова 2011 Mercedes-Benz CLS загварын зар сурталчилгааны нүүр царайгаар ажиллахаар болжээ. Энэхүү шинэ загварын машин нь хоёр хаалгатай, тун дэгжин интьертэй аж. Ирэх оны нэгдүгээр сард Берлинд болох машины үзэсгэлэн худалдаан дээр Mercedes-Benz CLS-ыг танилцуулах юм.
Зар сурталчилгааны зураг авалтаа хэдийнэ хийж эхлээд байгаа ба гэрэл зурагчнаар нь Craig McDean ажиллаж байгаа аж.
Каролина Куркова нь хамгийн их орлоготой шилдэг 10 загвар өмсөгчийн тоонд жил бүр багтдаг ба 2007 онд Dell компанийн зар сурталчилгааны нүүр царайгаар ажиллаж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж