Зарим сумд малчидтайгаа холбоо тасарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Зарим сумд малчидтайгаа холбоо тасарчээ

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Ю.Бямбадоржоос орон нутагт өвөлжилтийн байдал ямар байгаа талаар тодруулахад “Ерөнхийдөө аймгийн хойд тал буюу Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байна. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын өнөөдрөөс эхлэн гурав хоног газар дээр нь очиж ажиллахаар гарлаа. Сумдын удирдлагуудаас малчидтайгаа холбоо тасарсан, зарим тохиолдолд малаа хотноос гаргаж чадахгүй байна гэсэн мэдээлэл ирүүлж байгаа. Ажлын хэсгийнхэн газар дээрээ ямар байгаатай танилцах, шаардлагтай орон нутагт асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажиллах юм. Сумд тодорхой хэмжээний өвч тэжээлийн нөөц бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Баянтэс сум өвс тэжээлийнхээ нөөцөд хүрэхээс өөр аргагүйд хүрээд байна. Одоогоор зам даваа цасанд боогдсон тохиолдол гараагүй” гэсэн мэдээллийг өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж