Нэмж цас орвол өвөлжилт хүндэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Нэмж цас орвол өвөлжилт хүндэрнэ

Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хөл хорионд байсан Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар 8-12 см цасан бүрхүүлтэй байна. Тус аймагт өвөлжилт ямар байгаа талаар аймгийн Засаг дарга Батсууриас тодруулахад “Энэ сарын нэгнээс эхлэн Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон хөл хориог цуцалсан ч, саяхнаас өвөлжөө бууцандаа бууж эхэлж байна. Аймгийн өмнөд хэсгийн сумдаар 12 см зузаан цастай байна. Нэмж цас орвол өвөлжилт хүндэрч болзошгүй. Учир нь хөл хорио тогтоосноор өвс тэжээлээ базаах, өвөлжөө бууцаа сэлбэх зэрэг ажлуудаа бүрэн бэлтгэж чадаагүй гэдгээ малчид хэлж байгаа” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж