Дархан-Уул аймагт “Болор цом” наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймагт “Болор цом” наадам болж байна

Яг одоо “Болор цом” яруу найргийн наадам Дархан-Уул аймагт болж байна. 28 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зориулан болж буйгаараа онцлогтой аж. Тус наадамд 158 хүн шүлгээ ирүүлснээс 46 нь шалгарчээ. Болор цом наадмын эхний даваанд 50 хүн шүлгээ унших юм. Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр М.Билэгсайхан, Д.Норов, Ш.Дулмаа, Г.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Дархан-Уул аймгийн зохиолчдын эвлэлийн дарга, сэтгүүлч Норовсамбуу нар ажиллаж байна. Харин “Болор цом”-д зориулсан болор цомын эздийн уран үгсийн чуулган өчигдөр “Залуучууд” театрт боллоо. Энэ үеэр МЗЭ-ийн гурван үеийн төлөөлөгчид оролцож, өөрсдийн шүлгээрээ мялаалга өргөжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж