20 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

20 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн байна

Баян -Өлгий аймагт зарим сум байгууллага агнуурын нөөц ашигласны төлбөрөөс багагүй орлого олдог атал нөхөн сэргээлт хийдэггүй аж. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд энэ төлбөрөөс тавь гаруй сая төгрөгийг сум орон нутгийн төсөвт оруулж, байгаль хамгаалах санд тодорхой хувь оруулаагүй юм байна.    Сүүлийн гурван жилд энэ чиглэлээр 2,6 сая төгрөгийг төсвөөс, мөн 2008 онд ан амьтан зуданд нэрвэгдэхэд гурав  сая төгрөгийг аймгийн орон нутгийн төсвөөс, биотехникийн арга хэмжээнд зориулж хоёр сая орчим төгрөгийг БОАЖ Яамнаас гаргасан байн. Тэрчлэн Байгалийн ган гамшиг, хээрийн чононд хороогдон улам ховордсоор байгаа ан амьтныг хууль бусаар хөнөөх гэмт үйлдэл ч тасрахгүй байна.  Тухайлбал  2007 онд Буянт суманд гурван хүн гурван аргаль, Булган, Дэлүүн, Баяннуур, Улаанхус, Цэнгэл сумдын таван хүн тус бүр нэг янгир агнан нийтдээ 20 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж