“Facebook” Азид салбараа нээв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Facebook” Азид салбараа нээв

"Facebook" олон нийтийн сүлжээ сайт Хонконгод албан ёсны салбараа нээжээ. Тус компанийн хувьд 2009 онд Азийн орнуудаас зөвхөн Сингапурт салбар төвөө байгуулж байжээ. Хонконг нь Хятадын эх газарт харъяалагддаг,хамгийн том зах зээл бүхий бүс нутаг. Энэ утгаараа "Face-book" компани хэрэглэгчдийнхээ хүрээг Хятадад тэлэх зорилготой байгаа аж.Одоогийн байдлаар "Facebook" хэрэглэгчдийн тоо 500 саяд хүрсэн. Харин Хятадад 450 сая интернэт хэрэглэгч байдаг гэх судалгаа бий. Тиймээс Хонконгоор дамжуулан Хятадад үйл ажиллагаагаа тэлэх боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж