Надаль Armani-гийн дотуур хувцсыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Надаль Armani-гийн дотуур хувцсыг сурталчилна

Дуучин Шакирагийн “Цыган бүсгүй” (Gypsy) дууны клипэнд тоглож, тун ч тачаангуй дүр бүтээсэн талбайн теннисчин Рафаэль Надалийг теннисний ертөнцийн хамгийн секси залуу гэж тодотгодог. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлж буй залуу теннисчин Надаль Emporio Armani Underwear-ийн нүүр царайгаар сонгогджээ. Ингэснээр тэрбээр алдарт Armani-гийн дотуур хувцсыг сурталчилж, хагас нүцгэлэх юм. Өмнө нь Дэвид Бэкхэм, Криштиан Рональду нарын спортын салбарын одод Armani-гийн дотуур хувцсыг сурталчлахаар “тайчиж” байсан юм.

Испанийн халуухан залуу Надалийн сурталчилгааны ажилд Armani Jeans мөн багтсан бөгөөд анхны зурагт хуудас ирэх хоёрдугаар сард хэвлэгдэн гарах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж