Төсвийн мэдээллийг хүссэн үедээ авч болно гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Төсвийн мэдээллийг хүссэн үедээ авч болно гэв

Монгол Улсын төсвийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааны хүрээнд жил бүр ДНБ-ий 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний татварын орлогыг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэдээс төвлөрүүлэн зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тэгвэл үүнийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг www.iltod.gov.mn цахим хаягаар орж авах боломж хүн бүрт байгаа хэмээн Сангийн яамнаас мэдээллээ. Уг цахим хуудаст Монгол Улсын төсөвтэй холбоотой эрхзүйн баримт, олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, байгуулсан хэлэлцээр, төсөв боловсруулах үйл явц, тоон мэдээ, статистик, бодлогын чанартай судалгаа зэргийн дэлгэрэнгүйг хийсэн байна. Түүнчлэн тодорхой нэг төсвийн байгууллагын талаарх мэдээллийг авч болдог ажээ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж