Испанид Ассанжийг суллахыг шаардаж жагсав

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Испанид Ассанжийг суллахыг шаардаж жагсав

“Wikileaks”-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр баривчилж, хэргийг нь Их Британиас Шведэд шилжүүлэн өгөхөөр зэхэж буй энэ үед түүнийг суллахыг шаардсан олон зуун хүн Испанийн Мадрид дахь Их Британийн элчин сайдын яамны өмнө цуглан, эсэргүүцлийн жагсаал хийж байна. Жагсагчид ноён Ассанжийн саатуулагдаж байгааг улс төрийн явуулга гэж үзэж байгаа юм. Түүнчлэн жагсагчид “Wikileaks” вэбсайтын үйл ажиллагааг нь хэвийн явуулах, тус сайтын “Visa” болон “MasterCard” зэрэг төлбөрийн картын үйлчилгээний эрхийг сэргээж өгөхийг тус тус шаардсан байна. 

Олон улсын шийдвэрээр баривчлах тушаалыг Швед улсаас өгсний дараа ноён Ассанжийг мягмар гаригт Лондон хотод саатуулсан билээ. Шведийн прокурорууд Ассанжийг бусдад бэлгийн дарамт учруулсан үндэслэлээр байцаан шалгах тухайгаа мэдэгдсэн ч, Британий шүүхийн өмнө ноён Ассанж батлан даалтанд гарахаас татгалзаж, цаашид хэргийг нь Шведрүү шилжүүлэхийн эсрэг тэмцэхээ илэрхийлжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж