Шинэ оноос өмнө 50 мянгаа авахгүй бол яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Шинэ оноос өмнө 50 мянгаа авахгүй бол яах вэ?

2010 он дуусахаас урьтаж, Хүний хөгжлийн сангийн 50 мянган төгрөгөө авахгүй бол улс татан авч болзошгүй нь гэсэн мэдээллийн дагуу сүүлийн өдрүүдэд арилжааны банкуудад дугаарлан, мөнгөө авах гэсэн иргэдийн урсгал дийлдэхээ байжээ. Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын хөдөлмөр халамжийн газарт одоогоор ердөө нэг сая 132 мянган иргэний нэрсийг ирүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2010 он дуусахаас урьтаж, 1.6 сая орчим хүний нэрсийг ирүүлнэ гэдэг бараг бүтэшгүй юм байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нэрсийг үндэслэж,  иргэдэд 50 мянган төгрөгийг нь шилжүүлэх эрхийг Улсын хөдөлмөр халамжийн газар нээж өгөх ёстой. Мөн Төсвийн хуулиар бол улсын гэх тодотголтой бүх мөнгийг шинэ он гарахтай зэрэгцэн улс татаж авдаг. Тиймээс 1.6 сая иргэний тус бүрийнх нь 50 мянган төгрөгийг Төсвийн хуулийн дагуу улс татаж авах ёстой болчихоод байгаа аж. Тиймээс Улсын хөдөлмөр, халамжийн газар энэ асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд асуудал тавьж, тус яам нь энэ асуудлаар Сангийн яаманд хандсан ч тодорхой хариулт ирүүлээгүй байгаа гэнэ .
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж