Э.Энхбат эхний барилдаандаа ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Э.Энхбат эхний барилдаандаа ялагдлаа

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн Японы нийслэл Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу өчигдөр эрэгтэй, эмэгтэй төрөлд хөнгөн жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, 90, эмэгтэйчүүдийн 57 болон 63 кг-ын жинд медалийн эзэд тодрох юм. Харин Монголын баг тамирчдаас өнөөдөр 90 кг-ын жинд Э.Энхбат ганцаараа зодоглож, эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнийг орхилоо. БНСУ-ын Сувон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Энхбат эхний тойрогт Германы бөх Флориан Гермроттой барилдахаар сугалаа таарч, улмаар цэвэр ялагдсанаар Токиогийн татамиг орхиж байна.

Энэ удаагийн Токиогийн “Их дуулга”-д манай есөн эрэгтэй, хоёр эмэгтэй жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд маргааш хүнд жингийн бөхчүүд зодоглох юм. Тодруулбал, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр нар, харин +100 кг-д  Х.Мөнхбаатар, Б.Төгөлдөр нар хүч үзнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж