УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ үеэр “Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын нийгмийн болон тухайн хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллах болно, цаашид ч Онцгой байдлын албаны албан хаагчид тохилог орон сууцаар хангагдах сайхан ирээдүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Дашрамд дурьдахад, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын 16.4 хувь, үйлчилгээний албан хаагчдын 12.1 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамрагддаг байна. Тиймээс энэ онд ОБЕГ-ын албан хаагчдын нийгмийн асуудалд анхааран төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Аврах тусгай ангийн байрлалд 58 айлын орон сууц, “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 59 албан хаагчийг өөрийн орон орон сууцтай болгожээ.