Монголын есөн гайхамшигт газруудыг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Монголын есөн гайхамшигт газруудыг шалгарууллаа

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт дурсгалт газар, хүний гараар бүтээсэн нандин бүтээл гэсэн хоёр ангиллаар шалгаруулж нийт 113 материал ирсний дотор 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн бүтээл байжээ. Шалгаруулах комиссын гишүүдийн санал хураалтаар 20 материалыг үлдээж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулж нээлттэй санал авалт зохион байгуулсны эцэст Монголын 9 гайхамшигийг шалгаруулсан байна. Энэхүү нээлттэй санал авалтыг 2009 оны 1 дүгээр сарын 20-ноос эхлэн Өнөөдөр сонин, News.mn вэб сайт-аар, NTV, UBS, АИСТ, MN25, Боловсрол ТВ-ээр, мөн МАЖХ-ны вэб сайтаар дамжуулан авсан бөгөөд хамгийн их санал авсан дарааллаар дараах газрын нэрс шалгарчээ.

1.Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цав/
2. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
3.Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /
4.Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
5. Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)

6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)
7."Женко тур бюро" ХХК-ийн байгуулсан XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)
8.Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/
9.Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд (Хэнтий Аймаг)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж