Вакцины урвалыг шүлхийтэй андуурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Вакцины урвалыг шүлхийтэй андуурчээ

Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Чандмань уулын өвөрт өвөлжиж буй хоёр айлын 11 үхэрт шүлхийн шинэ тохиолдол өнгөрсөн бямба гаригт илэрчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Шүлхий илэрлээ гэсэн дуудлага ирсэн ч шинэ тохиолдол байгаагүй. Харин вакцины урвал явагдсан юм билээ” гэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш таван аймгийн 22 суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа. Төв аймагт шүлхийн улмаас 1061 мал өвчилснийг устгалд оруулсан байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 73 мал өвчилжээ. Улсын хэмжээнд 25919 толгой мал өвчилснийг 100 хувь устгасан аж. Түүнчлэн зүүн гурван аймгийн малыг вакцинжуулж дуусчээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж